ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Галт сумын иргэдийн хүсэл...

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1073
Хөвсгөл аймгийнхаа сумдуудаар өртөөлөн яваа УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан үзэсгэлэнт байгаль цогцлоосон Галт суманд ирээд байна. Галт сумын иргэд, сонгогчидтой хийх уулзалтын үеэр хамгийн чухал хөндөгдсөн сэдэв малчдын зээлийн асуудал байлаа.
 
Малчдын ихэнх нь банкинд зээлтэй. Хэдийгээр Малчдын зээлийн хүүг бууруулна гэж Засгийн газраас шийдсэн боловч зөвхөн Төрийн банкийг хамруулсан нь эзэндээ очиж чадахгүй байгааг нутгийн иргэд илэрхийлж байна. Ихэнхдээ тэд Хаанбанкнаас зээл авчээ. 
 
Төрийн энэ уялдаа холбоогүй бодлогоос болж энгийн иргэд, малчид, хөдөлмөрчид зээлийн хүүгээс болж хохирч байгааг уулзалтын үеэр иргэд хэлж байлаа. 
 
Малчдын амьдралын эх үүсвэр болсон малаас гарах түүхий эдийн үнэ унасан нь малчдын орлогод шууд нөлөөлжээ. Арьс шир, ноос ноолуур, цагаан идээгээ борлуулж чадахгүй. Худалдан авч байгаа хүмүүс хямдхан авдаг зэрэг нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. 
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаан дээр орон нутгийн иргэд, малчдын байр суурийг удаа дараа илэрхийлж байсан ч эрх баригчид үүнийг огт оошоогоогүй юм. 
 
Хонины нэхий 3-4 жилийн өмнө 6000 төгрөг байсан, Гэтэл өнөөдөр 300 төгрөг болж буурлаа, юунаас болов?  үхрийн шир 40 мянган төгрөг байсан өнөөдөр 20 мянган төгрөг, ноолуур 90 мянган байсан бол өнөөдөр 53-54 мянган төгрөг болчихлоо. Яагаад түүхий эдийн үнэ буураад байна гэж асуухад салбарын сайд нь хариулж чадахгүй байсан ч удаатай.
 
Энэ л бодлогынхоо алдааг засах хэрэгтэйг Л.Энх-Амгалан онцлон хэллээ.