ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 39-Р ТОЙРОГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ИРГЭД, СОНГОГЧИДТОЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 206

Тусгаар тогтнолын гал голомт хоймор нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Лувсанцэрэнгийн Энх-Амгалан иргэд сонгогчидтой хийх уулзалтаа үргэлжлүүлж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллахдаа төрөлх нутгийнхаа 130 мянган иргэний жаргал зовлон дунд хамт байж чадсан төрийн түшээгээ хоймор нутгийнхан элэгсэг, дотно угтан авсан юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудтай хийсэн уулзалтаар МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, “Боловсролын зээлийн сан”, үндэсний тэтгэлэг болон дээд боловсролын шинэчлэлийн талаар ярилцлаа. 

Түүнчлэн тэрээр Мөрөн хотын эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзалт хийлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бүрэн эрхийнхээ хугацаанд эрүүл мэндийн салбарыг цаашид хөгжүүлэх, томоохон үр дүнг авчрах Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиудыг боловсруулан батлуулсан юм.

Хөвсгөл аймгийн унаган хүү УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ээж Л.Цэнд-Аюуш аймгийн хүүхдийн тасгийн анхны сувилагч, бага эмчээр ажиллаж байсан бөгөөд эмч ээжийн хүү Л.Энх-Амгалан өнгөрсөн 4 жилд аймгийн эрүүл мэндийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, тусламж үйлчилгээг сайжруулах ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэнд Хөвсгөлчүүдийн эрүүл мэндийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууд талархаж байлаа. УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн төрөлх нутагтаа хийж буй уулзалтууд үргэлжилж байна.