ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Ой модоо хамгаалах эрхзүйн орчин бий болов

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 732
Хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор 1, 2 дугаар байрыг хуваан эзлэх болж, 2009-2011 онд нийтдээ 4000 орчим хууль бус мод бэлтгэх үйлдэл бүртгэгдсэн нь байгаль орчны эсрэг гэмт хэргийн бараг 70 хувьд хүрсэн гэх судалгаа бий. 
 
Модны хулгайтай тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, мод бэлтгэлийн хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхэд эрхзүйн орчныг бүрдүүлэх үүднээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилсан Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.  
 
Ингэснээр гал түймрээс хамгаалах бодлого сайжирч, ойн нөөцийн судалгаа, тооллого, зохицуулалт тодорхой болж, ой ашиглах, гарал үүслийн гэрчилгээ олгох эрх байгаль хамгаалагчдад шилжиж байна. 
 
Хөвсгөл аймагт Монгол улсын нийт нутгийн ойн нөөцийн гуравны нэг буюу 3,3 сая га талбай ой мод байдаг. Энэ сайхан байгалиа хайрлаж хамгаалахад уг хуулийн ач холбогдол их юм.