ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Цахимжиж буй ХӨВСГӨЛ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1601

Хөвсгөл аймгийн ихэнх сумдууд 2012 оноос хойш үүрэн холбооны сүлжээнд холбогдож, дуртай газраасаа интернэтээр аялаж, сум бүр өөрийн цахим хуудастай бол Цахимжиж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар хэрэгжүүлж буй "Цахим Хөвсгөл" хөтөлбөрийн хүрээнд сумдуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, интернэт орчин бий болгох, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж байна.

Л.Энх-Амгалан хувийн хөрөнгө оруулалтаар 2012 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийг Юнителийн үүрэн холбооны сүлжээнд холбов. 2013 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийг Юнителийн сүлжээнд, 2013 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийг, 2015 онд Хөвсгөл аймгийн хөдөөгийн 88 багийг Юнител болон Жи Мобайлын үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбожээ.

Хөвсгөл нутгийн иргэд хүссэн газраасаа дуртай вэб сайт, мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой болсон юм. Хөвсгөл аймгийн 21 сум нэг тосгон шилэн кабельд бүрэн холбогдож интернэт орчин бий боллоо.

2010 онд 200 км шилэн кабельтай байсан бол 2016 онд 800 км болж нэмэгдсэн байна. 2012-2013 онд анх Скайнетбокс компаниас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган-Мөрөн сум хүртэл шилэн кабель татаж, 22 сум шилэн кабельтай болжээ.

Ийнхүү Хөвсгөл аймаг цахимжиж байна. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж, ил тод байдлыг сайжруулах үүднээс сумдуудын цахим хаягийг хийж, сумдын засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгчээ. Одоо нутгийн иргэд аймаг болоод сумынхаа вэб сайтаар төвөггүйхэн зочлон мэдээ, мэдээллийг авах боломжтой болжээ.