ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Оюунлаг Хөвсгөлчууд

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 228

Ирэх хэдэн жил Хөвсгөл аймаг хөгжлөөрөө тэргүүлэх болно. Аялал жуулчлалын гол бүс болж, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж, иргэдийн амьдрал сайжрах өөдрөг хүлээлт бидэнд байна. Хөвсгөл нутгийн хөгжилд оюутан залуусын оролцоо тун их. Энэ утгаараа Хөвсгөлийн ирээдүйн Оюунлаг оюутан, сурагчид бэлтгэгдэж байна.

Инфляци өсөж, их, дээд сургуулийн сургалтын төлбөр хэд дахин нэмэгдэж байгаа энэ үед сургалтын төлбөр оюутнуудад дарамт болдог. Тэгвэл өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийнхаа 380 оюутанд 400 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгосон байна.