ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Эрүүл мэндийн үйлчилгээ иргэн бүрт хүрэх боломж...

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 407

Жаргалан жаргалан жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний дотор чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан хэмээн шүлэглэсэн нь учиртай. Эрүүл байвал аз жаргал оршино. Гэтэл манай улсын эрүүл мэндийн салбар уналтад орж, хэн нэгний бизнес болсон гэж хатуухан хэлэхэд буруутахгүй. Эмнэлгийн үйлчилгээ авах гэж танил талаараа яриулна, төлбөр мөнгийг нь дийлэхгүй эмчлүүлж яадахгүй үлдэнэ гээд энэ бол бодит амьдрал.

Эрүүл мэндийн салбарыг сайжруулах асуудал хамгийн чухал энэ үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн мөрийн хөтөлбөрттөө нэгэн таатай зүйлийг тусгажээ.

Өндөр үнэ, өртөгтэй компьютер, томограф, мрай зэрэг оношлогоо, зарим мэс заслын төлбөр зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдүүлэхээр тусгасан байна.

-Эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлж, иргэдэд хүрэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

-Иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ЭМД-аас хөнгөлөх хэмжээг нэмэгдүүлэж, иргэнд учрах төлбөрийн дарамтыг бууруулна

-Хөдөөгийн алслагдсан сумдад амьдарч байгаа малчид, иргэдийг үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулж явуулын эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлнэ

-Хөдөөгийн суманд ажиллахаар очсон эмч, мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажилллах үүднээс хөнгөлттэй нөхцлөөр байр орон сууцаар дэмжинэ

-Эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, ажлын дэмжлэгт орчныг сайжруулах “Эмч хүн жаргалын ээж” нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлнэ

-Эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, нарийн мэргэшил, ажилласан жил, байгуулсан гавьяа зүтгэлээс хамаарсан цалин, хөлс, урамшууллын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ зэргийг тусгасан байна.

Хувийн эмнэлгүүдийн томографын үйлчилгээг доод тал нь 320 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл хүн болгон энэ мөнгөөр томографын нарийн шинжилгээнд хамрагдаж чадахгүй байгаа юм. Орон нутаг тэр дундаа алслагдсан сум багийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авч үзэх нь битгий хэлж нэг ч эм тариа хэрэглэж байгаагүй ч байдаг. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд илүү ойртох боломжийг олгохоор мөрийн хөтөлбөрөө тусгажээ.

Л.Энх-Амгалан гишүүний хувьд эрүүл мэндийн салбарт өөрийн зүгээс ихэд анхаардаг. Аймаг, сумын эмч, мэргэжилтнүүдийг хувийн зардлаар мэргэжил дээшлүүлэх, урамшуулал, тэтгэмж өгөх зэргээр ажиллдагийг нутгийн иргэд сайн мэдэх биз ээ.