ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Шинэ мөрөн

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 371

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дараагийн очих цэг  эх газрын эрс тэс уур амьсгалтай, Эх орны хойморт орших Мөрөн хот байлаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн хот нь хүн амаараа нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы дараа дөрөвдүгээр, бусад аймгийн төвүүдээс хамгийн олон хүн амтайд тооцогддог. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд хүн ам өсч, өрхийн тоо нэмэгдэж орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар "Шинэ Мөрөн" төсөл хэрэгжиж  орон сууцны бүтээн байгуулалт өрнөж байгааг Мөрөн хотын нутгийн иргэд магтан ярьж байна.

Мөрөн бол монгол улсын 4 дэх том хот гэж нэрлэгддэг. Тиймээс УИХ-ын гишүүн тэрээр ШИНЭ МӨРӨН хөтөлбөрөө намынхаа мөрийн хөтөлбөртэй уялдуулж илүү хурдтай, илүү цогц байдлаар хэрэгжүүлж дуусгана гэдгээ иргэдтэй хийх уулзалтын үеэр онцоллоо. Өрх бүрийн хашаанд, өрх бүрийн амьдралд ШИНЭ МӨРӨН хөтөлбөр тусах болно.