ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн 88 баг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдлоо

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 171

Холын нэгэнтэйгээ холбоо барихдаа аймгийн төв бараадан захиалга өгч, сая нэг мэнд мэддэг байсан үе түүх болон үлджээ. Техник технологи өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа энэ үед Хөвсгөл аймгийнхан ч мөн хөл нийлүүлэн алхаж байна. "Цахим Хөвсгөл" хөтөлбөр хэрэгжсээр Хөвсгөл аймгийн олон сум баг утасны сүлжээтэй болж хол гэлтгүй иргэд холбоо барьдаг болоод байна. Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн 88 баг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдож чаджээ.