ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Их уул сумын үүх түүхээс

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 743
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Их уул сумын иргэд, сонгогчидтой уулзаж буй. Хөвсгөл нутгийг зорин ирэгсдийн хамгийн эхэнд дуу алддагийн учир нь Их уул хайрхан юм. Энэ их сүрдмээр хайрханы үүх түүх их сонин. Уншигч та бүхэндээ танин мэдэхүйн мэдээлэл болгож энэ нутгийн түүхээс багахан хэсгийн сийрүүллээ. 
 
1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад бий болжээ. 1933 оны тооллогоор 718 өрхийн 2,700 оршин суугч, 68,000 орчим толгой малтай байв. 1956 онд Тариалан суманд нэгтгэгдсэн ч 1959 онд дахин зохион байгуулагдсан. 1958-1990 онд Саруул-Амьдрал нэгдэл үйл ажиллагаагаа явуулж байв.
 
Хотгойдын шадар ван Чингүнжав Манжийн түрэмгийлэгчдээс зугтаж явахдаа одоогийн Их-Уул сумын Асгат багийн баруун давааг даван одсон гэсэн түүх байдаг. Түүний хайртай хонгор морь баруун давааны бартааг үл ажран тэнхээт хүлгийн ёрыг гаргаж замын хар хатираагаар давахыг харсан нутгийн ардууд түүнээс хойш баруун давааг Хонгорын даваа гэж нэрлэх болжээ. Хожим нь Шадар Ван Чингүнжав ар зуслангийн Ангархайн ам гэдэг газар гал түлж цай чанаж ууж байгаад баригджээ. Их-Уул суманд хамгийн өндөр нь Халзан Бүргэдтэй уул ар зусланд байдаг. Халзан Бүргэдтэй уул ххк захирлаар Их-Уул сумын уугуул Бэсүд Дашнямын Самбуу-Ёндон ажиллаж байна.
2004 оны байдлаар 140,000 толгой мал тоологдсоны 49,000 нь хонь, 73,000 нь ямаа, 10,000 нь үхэр буюу сарлаг, 8,800 нь адуу, 46 нь тэмээ байв[1]. 2011 оны байдлаар 234 мянган толгой мал тоолуулсан нь аймагтаа төдийгүй улсад дээгүүр орох үзүүлэлт юм.
 
1997 онд сумын төв нь Төвийн эрчим хүчний системд холбогджээ.
 
Эрт урдын цагт эл хавьд Төв Дархан Гүний Хүрээ байсан гэнэ. Баруун тас, Суварган тас,Маанийн тас гэсэн 3 том тостой чинээлэг хүрээ байсан ажээ. Нэгэн өглөө хүрээнийхэн төдийгүй хошуу нутаг даяараа давхарлан барьсан үзэсгэлэнт сүм шиг уулс баруунаасаа зүүн өмнө зүгийг чиглэн алгуурхан нүүдэллэж явааг хараад гайхацгаажээ. Хүрээний лам хувраг, нутгийн зон олон нүүдэллэж яваа тэр зүгийн үзэсгэлэнт уулыш төрөлх нутагтаа тогтоохоор Гурван Тавцай уулаар ширдэг дэвсэж, Алтан Мандал уулаар ширээ засаж идээ будааныхаа дээжээр дайож тогтоон авчээ. Гэтэл уулын хагас нь уурлан дээш нүүж эхлэхэд хүрээний лам хуврагууд уул усны сан судар уншиж,тасынхаа тахилгыг өргөл өргөж тогтоосон гэдэг. Давхарлан үерлэж тогтсон тэр уулыг нутгийхан нь Их-Уул хэмээн нэрлэжээ.