ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хүүхдэд ээлтэй Түнэл сум

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 295
Хөвсгөл аймгийн Түнэл сум “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд гуравдугаар байрт шалгарч байсан бол амжилтаа ахиулж энэ онд тэргүүлж “Хүүхдэд ээлтэй сум”-аар шалгарчээ.
 
Түнэл сум нь хүүхэд бүрийн эрхийг хангах сайн засаглалыг хөгжүүлж, тэдэнд ээлтэй үйлчилгээ, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд сум орон нутгийнхаа бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн тул “Хүүхдэд ээлтэй сум” гэрчилгээ 2.500.000 төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнагджээ. Харин дараагийн байруудад Шинэ-Идэр, Их-Уул сумууд шалгарсан бол Хүүхдэд ээлтэй байгууллагаар Хилийн цэргийн 0257-р анги, Хүүхдэд ээлтэй дотуур байраар Бүрэнтогтох сумын дотуур байр шалгарсан ажээ.