ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

"Их уул" сумын иргэддээ мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1269

УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 39 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан аавынхаа өлгий нутаг болох Их Уул суманд ажиллаж байна. Хөх сувд болсон Хөвсгөл нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажилладаг тэрээр иргэд сонгогчидтой уулзалт хийж намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Өрсөлдөгчтэйгээ зөвхөн Бодлого, Шийдэл, хийж хэрэгжүүлсэн ажлаараа шударга өрсөлдөнө гэдгээ амлалаа.