ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан шударга өрсөлдөөнд уриалав

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1371

УИХ-ын сонгуулийн 37, 38, 39 тойрогт нэр дэвшигч Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар сонгуулийн нээлтийн үйл ажиллагаагаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Шадар Ван Чингүнжавын талбайд эхлүүллээ.

Хөвсгөл аймаг хүн ам, мал сүрэг, аялал жуулчлалаараа  бусад аймгуудаа тэргүүлдэг, хөгжих боломж их байгааг нэр дэвшигчид тодотгосон бол нутгийн иргэд эдийн засгийн хямралаас хурдан гаргах, хөдөө аж ахуйн салбарыг төрийн бодлогоор өөд татах бодлогоо хэрэгжүүлэхийг нэр дэвшигчдэд захиж, сонгуулийн ажилд нь  амжилт хүссэн байна.

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 39 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сум бүрт 12-15 удаа ажиллаж, 236 удаагийн уулзалтыг иргэдтэй хийсэн байна. Тэрээр сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр "Бие биеийнхээ хийсэн ажлыг харлуулах, гүтгэлэг доромжлолоос хол байж зөвхөн шийдэл, бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө шударга өрсөлдье" хэмээн бусад нэр дэвшигчиддээ уриалжээ.