ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Халуун дотно нутгийн зон олон минь

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 2405
Эх орны минь Хойморьт залрах нутаг минь. Очих бүрийд халуун дотно угтах нутгийн зон олон минь. 
 
Нутгаа зорин очих бүрт сэтгэл хөдөллөдөг. Аргагүй биз энэ сайхан нутаг, эгэл ардын сэтгэл нь цагаан болохоор тэр байх. 
 
Мөрөн хотын хүндэтгэлийн хаалган дээр Хөвсгөл түмний минь итгэл, зон олны минь дэмжлэг намайг халуун дотно угтлаа. Ахмадууд, гавьяатуудынхаа хадаг сүүг гардаж, сонгогч, дэмжигчдийнхээ амжилт хүссэн элгэмсүү үгийг сэтгэлдээ тээж, зорьсон зорилго хүлээлгэсэн итгэлийг хоёргүй зүтгэлээр нэр төртэй биелүүлэх болно. Нутгийн минь салхи дотно сайхан байна аа.
 
Хийморлог хүлгийн эзэд, Хүчит бөхчүүд маань мөн дэмжиж угтлаа. Хөгжлийн төлөө зүтгэх эрч хүч, Хоймор нутгийн зон олныхоо итгэлийг зүтгэлээр хариулах тэмүүлэл хайрладаг Хөвсгөлчүүддээ баярлалаа. Нутагт минь нар хур тэгшрээд сайхан байна аа.