ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөлийнхөн төлөвлөснөөсөө илүү талбайд улаанбуудай тариалжээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 159

Хөвсгөл аймгийн тариаланчид энэ хавар 12800 га-д тариалалт хийхээр төлөвлөсөн боловч   цаг агаар тогтуун, газар чийгтэй  байсан учраас энэ хавар төлөвлөж байснаас их буюу 15773 га-д улаанбуудай тариалжээ.

Харин төмс 320 га-д тариалахаас 255 га-д тариалж 80 хувьтай, хүнсний ногоо 260 га-д тариалахаас 186 га-д тариалж 78 хувьтай байгаа гэнэ. Тариалалтыг 60 гаруй аж ахуйн нэгж хийж байгаа бөгөөд энэ сарын 20 гэхэд тариалалт бүрэн дуусах ажээ.