ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Үерт боогдсон айлыг нүүлгэжээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 244
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороо их орсны улмаас Сэлэнгэ, Эг, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Үүр, Идэр, Шишгэд голуудын усны түвшин эрс нэмэгдэж үерлэжээ.
 
Усны түвшин нэмэгдсэний улмаас голын ойролцоо буусан айл усанд боогдсон дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу албан хаагчид газар дээр нь очиж ажилласан байна. Тодруулбал Сэлэнгэ мөрөн үерлэсний улмаас Тосонцэнгэл сумын төвөөс 25 км-ын зайтай Шаварт гэдэг газар голын тохойд зусч байсан М гэдэг айлын 2 талруу ус орж иржээ. Дуудлагын дагуу ирсэн ОБГ-ын 5 алба хаагч түргэн шуурхай ажиллаж Сэлэнгэ мөрний голын салаанд боогдсон М-ийн гэр болон 250 бог малыг эсэн мэнд голоор гаргасан байна.
 
Цаашид ойрын өдрүүд усархаг бороо орох төлөвтэй байгаа тул ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулсаар байгаа ажээ