ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан: Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1263
Монгол орны цэнгэг усны арвин их нөөц болох Хөвсгөл далай сүүлийн жилүүдэд бохирдох аюул тулгараад байгаа билээ.
Нутгийн иргэд энэ талаар анхаарал хандуулахыг төр засгаас хүсч удаа дараа албан бичиг явуулдаг ч аялал жуулчлалын бүс гэдэг утгаараа жуулчид нуурын усыг бохирдуулах, засаг хооллож байна хэмээн Хятадын шар тэжээл ихээр цацах, мөн өвөл машин нууранд живж, бензин нь асгарах гэх мэтээр бохирдуулах эх үүсвэр олон болж байгаа юм. 
 
Тэгвэл, нутгийн иргэдийн магнайг тэнийлгэсэн сайхан үйл явдал болж байгаа талаар УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгаас сонгогдсон улстөрч Л.Энх-Амгалан ярьжээ. Тодруулбал, Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон байна. 
 
Энэ талаар эрхэм гишүүн Л.Энх-Амгалан “Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтаа өгсөн. ЮНЕСКО-д бүртгэгдсэн цөөхөн байгалийн өвийн нэг болно байх” хэмээн ярьсан байна. Энэ нь нутгийн иргэд, Хөвсгөл далайг хайрлаж хамгаалах талаар ажилладаг ТББ-уудад тун сайхан мэдээ болж байна.