ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

“Стэнд бай” хөтөлбөрт цаг алдалгүй орох хэрэгтэй

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 164
Манай улс олон улсын валютын сан буюу /ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдах гэж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон.
ОУВС-гаас ядуу, буурай орнуу­дад зориулан гаргадаг зээлийн нэг төрөл бол “Стэнд бай” буюу заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй хө­төл­­бөр юм.  Тус сан эдийн засаг нь дам­пуурсан, дампуурахад тун ойрт­­сон орнуудад богино хуга­цааны, сан­­хүүгийн өндөр шаардлагатай зээл өгдөг аж. Өөрөөр хэлбэл, “Стэнд бай” гэдгийг богино хугацааны тогт­вор­­­­жуу­лалтын хөтөлбөр гэж хэлж болно.
 
Тус хөтөлбөрийг хэрэг­жүүлэх хугацаа 1-2 жилийн хооронд боловч, шаардлагатай тохиолдолд 36 сараас хэтрэхгүй байхаар зохицуулдаг аж.  Манай улс тус хөтөлбөрт 2009 онд хамрагдаж байсан юм. Тус хөтөлбөрийн талаар болон манай улс орох шаардлагатай эсэх талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
 
-“Стэнд бай” хөтбөлбөрт хамрагдаж, зээл авах гэж байгаа гэх мэдээлэл гараад байна. Ер нь тус хөтөлбөрт хамрагдах нь хэр зөв зүйтэй вэ?
Валютын урсгалыг гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж, экспортоос бүрдүүлдэг. Гэтэл өнөөдөр манай улсын гадаадын хөрөнгө оруулалт хасах, экспортын орлогууд нь багасчихсан байна. ӨчигдөрЗасгийн газрын баталгаатай Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын зээлийг 9,6 хувийн хүүтэй босгож байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл, төлбөрийн чадвар буурсан энэ үед гаднаас зээл авахад маш өнөдр хүүтэй байна. Тиймээс бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ёстой. Ойрын хоёр жилд 1-1.5 тэрбум долларын эх үүсвэр болж долларын ханш тогтвортой байх юм.
 
-ОУВС өндөр нөхцөл тавьж, улсын бодлогод оролцдог гэж шүүмжилдэг?
ОУВС 2009 оны үеийнхээс нөхцөл нь уяан хатан болж хатуу нөхцөл тулгахаа байсан. Энэ бол хэлэлцээрийн үр дүнгээс шалтгаална. ОУВС хатуу нөхцөл тулгана, бид өөрсдөө биш Монгол Улсыг ОУВС удирдана гэсэн зүйл ярьж байна. Тийм зүйл огт байхгүй. Хамгийн бага мөнгөний эх үүсвэр, төсөв, мөнгөний зөв бодлого явуулъя гэвэл бид энэ хөтөлбөрт орох нь өртөг багатай, цаг хугацаа хожсон үйлдэл болгоно.  
 
-Манай улс тус хөтөлбөрт орохоор гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа зүйл бий юу?
ОУВС-гыхан жил бүр Монголын эдийн засгийн талаар зөвлөмж гаргадаг. Энэ зөвлөмжийн дагуу Монголбанкны явуулж байгаа мөнгөний бодлого, Сангийн яамаас явуулж байгаа төсвийн бодлогод тодорхой өөрчлөлтүүд хийж, үр ашиггүй зардлуудаа танаж, Монголбанкнаас мөнгө хэвлэдэг үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоо гэсэн зөвлөмжүүд хэлдэг. Ер нь хүссэн хүсээгүй бид ОУВС-гийн хөтөлбөрт цаг алдалгүй орох нь зүйтэй гэж харж байна.