ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гар урлалын сургалтад хамрагдав

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 267
Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс Эверланд сургалтын төвтэй хамтран өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй 25 иргэнийг 14 хоногийн чадваржуулах сургалтанд хамрууллаа.
 
Сургалт цаасан урлал, даавуун урлал, цувсан урлал, туузан урлал зэрэг төрлөөр явагдаж хамрагдсан иргэд сурсан зүйлээрээ бүтээгдэхүүн хийж үзэсгэлэн гаргажээ. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой сургалтанд хамрагдсан хүмүүс идэвх санаачлагатай сайн суралцсан гэдгийг багш нь онцолж байлаа. Сургалтанд хамрагдсан иргэд сертификаттай төгсөж байгаа бөгөөд цаашид хөдөлмөрийн хэлтсээс дэмжлэг авч, санаа нийлсэн хүмүүс бүлэг болоод ажлын байр бий болгох боломжтой ажээ.