ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Цаашдаа хийх ажил ч их бий.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 191

2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч байгаа энэ үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэлээ үлдээжээ. Цахим орчинд иргэд шүүмжлэл, магтаал, гүтгэлэг гээд олон асуултыг эрхэм гишүүнээс асуудаг. Аль болох бүх л хүний асуусан асуултанд хариулахыг хичээдэг тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн турш өөрийн пейж хуудасны нүүр номдоо хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хууль, УИХ-ын түвшинд баримталсан байр суурь, гэр бүл, чөлөөт цаг, нутаг усныхаа тухай, сонгогчидтойгоо хэрхэн ажилласан талаар гээд олон пост зураг оруулж, өөрийн үзэл бодлоо хуваалцжээ. Түүнийг дэмжигчид 48 мянгад хүрчээ. Ингээд түүний цахим хуудаснаа бичсэн сэтгэгдлийг доор сийрүүлэн хүргэж байна. 

ИЛ ШУЛУУН САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ӨРНҮҮЛЖ, ХУРЦАЛЖ, САНАЖ СЭРЭХЭД МИНЬ ХАМТ БАЙДАГ ТА НАРТАА БАЯРЛАЛАА ...Нүүр номын найзууддаа зориулж нэг пост оруулчихмаар санагдаад болсонгүй ээ. Өнөөдөр УИХ-ын 39 дүгээр тойрогт нэр дэвших батламжаа гардан авлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн турш өөрийн пейж хуудасны нүүр номдоо хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хууль, УИХ-ын түвшинд баримталсан байр суурь, гэр бүл, чөлөөт цаг, нутаг усныхаа тухай, сонгогчидтойгоо хэрхэн ажилласан талаар гээд олон янзын пост зураг оруулж, өөрийн үзэл бодлоо та бүхэнтэйгээ хуваалцжээ.

Нийт 48.000 найз маань тэр бүхэнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжилж, ихэнхдээ халуун дотноор дэмжиж ирсэн та бүхэндээ баярласнаа илэрхийлье.

Эцэг өвгөдөөс өвлүүлэн үлдээсэн байгалиа ухаж биш аялал жуулчлалаар хөгжүүлэх, Өөрийн санаачилсан хөтөлбөрүүдээ ганцхан зорилгод хязгаарлалгүй цогц байдлаар томоор харж хэрэгжүүлэх, ирээдүй болсон залуучууддаа боловсролын дэмжлэг үзүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн баталгааг сайжруулах, төрөлх нутагтаа хөрөнгө оруулалт татах гээд олон ажлыг эхлүүлж, заримынх нь үр дүнг үзэж байна. Эхлүүлснээ илүү сайжруулах, эдийн засгийн хямралаас эрсдэл багатай гарах гээд цаашдаа хийх ажил ч их бий.

Сонгууль гэдгийг хөтөлбөрөө танилцуулж, бодлогоороо уралдах ёстой гэж боддог. Гүтгэлэг, миний хийж хэрэгжүүлж буй ажлыг харлуулсан аливаа зүйлд хариулт өгч, хэрүүл уруул хийхийг үнэхээр хүсэхгүй байгаа. Тийм зав ч алга аа. Сонгуулийн 18 хоногийн хугацаанд зөвхөн үнэн бодит мэдээллийг өөрийн ПЕЙЖ хуудас, enkhamgalan.mn сайтаараа хүргэх болно. Та бүхэндээ амжилт хүсье.