ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл нуур минь "цэвэрхэн" байвал...

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 230

Одоогоос жил орчмын өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар хэрэгжүүлж буй "Хөвсгөл хөх сувд" төслийн хүрээнд Хөвсгөл нуураа цэвэрлэх аян өрнөсөн билээ. Дэлхийд цэнгэгээрээ тэргүүлэх Хөвсгөл нуурийг зорин ирэгсдийн хөл хөдөлгөөн нэмэгдэх тусам далай ээж маань бохирдож, хогонд дарагдах болсон байна. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр нутгийн иргэд, эрхэм гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар хөвсгөл нуураа цэвэрлэж билээ. 

Монголын хөх сувд гэгддэг Хөвсгөл нуур олны хөлд дарагдаж, тэр хэрээр бохирдож, хогонд дарагдсан нь зурагнаас илхэн харж болно. Нуураа цэвэрлэх аянд 20 гаруй төрийн болон хувийн хэвшлийнхэн 250 хүн 20 гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр оролцож, Хөвсгөл нуур орчмын 60 км газраас100 орчим тонн хог цэвэрлэсэн байна. Энэ жил ч мөн нутгаа гэх сэтгэлтэй зон олон маань Хөх сувд нуураа цэвэрлэх аянд идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна.