ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

"Алдарт эх" одон авсан ээжүүдийн хамгийн залуу нь 27 настай байв

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1165
Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн хэмжээнд 400 гаруй ээж, үүнээс Мөрөн суманд 99 ээж алдарт эхийн 1,2-р одон гардан авлаа.  
 
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 5-р сарын 23-ны 55-р зарлигаар Хөвсгөл аймгийн хэмжээнд 400 гаруй ээж, Мөрөн суманд 99 ээжид алдарт эхийн 1,2-р одонг гардан авч одонтой баяраа тэмдэглэв.
 
Алдарт эхийн одон авч байгаа ээжүүд насны хувьд залуу, хамгийн залуу нь 27 настай байлаа. Энэ үеэр  “Хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн хувьд төрөөс эрүүл мэндийн даатгалыг 2 жилийн хугацаанд хариуцдаг ба  4 хүүхэдтэй ээжүүдийн хувьд хамгийн багадаа гэхэд 10 жил хүүхдээ харан гэртээ байдаг. Энэ хугацаанд нийгмийн даатгал тэр хэмжээгээр төлөгдөхгүй байгаа учраас  төр засаг энэ тал дээр анхаарч өгөөсэй” гэдгийг ээжүүд хэлж байлаа.