ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэх саналыг хамгийн их дэмжжээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1003
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлаж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах тухай” зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо.
 
Хөвсгөл нуурыг хамгаалах арга хэмжээ авахдаа нэгдүгээрт: ЮНЕСКО-д бүртгүүлэх, хоёрт: Төрийн тахилгатай болгох, гурав: Хамгаалалтын арга хэмжээг чангатгах зарлиг гаргах гэсэн гурван чиглэл баримталж байгааг Хатгал тосгоны иргэд хэлэлцүүлэгт оролцогчид танилцаад хамгийн түрүүн Хөвсгөл нуурыг Дэлхийн өв ЮНЕСКО-д бүртгүүлэх саналыг дэмжжээ.
 
Дэлхийн өвд бүртгүүлснээр төрийн тахилгатай болж хамгаалах арга хэмжээ сайжирна гэж үзэж байгааг хэлэлцүүлэгт оролцсон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хамт олон, Хатгал тосгоны иргэд хэлж байлаа.