ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөдөлмөрийн хэлтэс дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнав

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1054

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс байгуулагдсан цагаасаа хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд хөдөлмөрчдөд тайлагнах өдөрлөгийг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд зохион байгууллаа.

Тус хэлтэс 2013 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар нийт 12 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Өдөрлөгийн үеэр нийт 90 ажил хайгч иргэнийг ажил хайгчийн анкетаар бүртгэж, 15 ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 27 ажлын байрны захиалгыг танилцуулж, 3 иргэнийг ажлын байранд газар дээр нь зуучилжээ. Өдөрлөгт давхардсан тоогоор 350 гаруй иргэд оролцож, мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө мэдээлэл авчээ.