ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөлд 8200 ажлын байр бий болжээ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 431
Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс энэ онд 10 мянган ажлын байрыг бий болгох зорилт тавьснаас 8200 орчим иргэдийг ажлын байраар хангаад байна.
 
Энэ онд нийтийг хамарсан 8 хөтөлбөр, 1 арга хэмжээ хэрэгжүүлэх бөгөөд төсөл хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдээс 500 гаруй төсөл ирснээс 200 гаруй иргэнд 270 сая төгрөгийг олгожээ. Хөдөлмөрийн хэлтэс нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2013 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар нийт 12 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
 
Мөн төсөл хөтөлбөрт хамрагдсан, жижиг зээл авсан, санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах Хөвсгөлд үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний 2 цэг байгуулахаас Мөрөн суманд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дэлгүүрийг байгуулж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа ажээ.