ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Тариалан суманд Гал унтраах, аврах 46 анги нээгдлээ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 234
Хөвсгөл аймгийн Тариалан суманд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолоор Гал унтраах аврах 46-р анги байгуулагдаж нээлтээ хийлээ.
 
Нээлтэнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Тариалан сумын иргэд оролцлоо. Тариалан сум нь аймгийн төвөөс 160 гаруй км-т алслагдсан хамгийн их хүн амтай, гал түймэр гамшиг осол тохиолдсон үед алслагдсан сумын нэг учраас тусламж авах боломжгүй тул ийнхүү шинэ ангийг нээж байгаа гэнэ.
 
Тус суманд үүрэг гүйцэтгэх анхны ангийн бие бүрэлдэхүүнийг Онцгой байдлын дэслэгч П.Энх-Отгон захирч, гарч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед аврах ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах  ажээ.