ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Шилдэг технологитой сургалтын менежерүүд тодров

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 758
Хөвсгөл аймгийн сургалтын менежерүүдийн дунд зарлагдсан "Шилдэг технологитой сургалтын менежер" шалгаруулах уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдаж сургалтын менежерүүд туршлага, үр дүнгүүдээ хуваалцаж шилдгүүдээ тодрууллаа.
 
Шилдэг технологитой менежерийн шалгаруулалтанд Монгол улсын гавъяат багш Эрдмийн далай сургуулийн менежер Ж.Алтангэрэл тэргүүн байр,, Сод эрдэм ахлах сургуулийн менежер Д.Мөнхбаатар дэд байрт, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн менежер Б.Гантулга гуравдугаар байрт шалгарчээ. Менежерүүд нэгдүгээр шатанд өөрийн ажлын арга барил, технологи, үр дүнгээ, үйл ажиллагааны тайлангийн хамт Боловсрол соёлын газарт өгч,  2-р шатанд  томилогдсон комисс, сургалтын менежерүүдийн дунд тайлан, илтгэлээ хэлэлцүүлж, асуулт, хариултанд хариулж тайлан илтгэлээ хамгаалж ур чадвараараа өрсөлджээ.