ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Шуудайд хийсэн үхрийн эвэрний балаг

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 225

Сүүлийн хэдэн жил ард иргэдийн амьдрал туйлын хэцүү байдалд орсон нь өнөөдөр худалдан авалт хийж байгаа байдал, өрхийн орлого зарлагын түвшингээс харж болно. Статистикийн газраас гаргасан судалгаагаар нэг өрх дунджаар 900 мянган төгрөгийн орлоготой гэдэгч зарлага нь хэдийнэ орлогоосоо давчихаад байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа өрхийн орлогыг графикаар харуулсан нийтлэл оруулжээ. Үүнээс харахад Айл өрхийн орлого 2012 онд 40% өсч байсан бол 2015 онд хасах руу орсон байна..Энэ бол ядуурал өссөний тоо. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар иргэд талхаа таллаж идэж, бүсээ чангалж байна.

Харин сонгууль дөхсөн энэ үед эрх баригчид бүх юм сайхан болсон мэтээр тайлбарлаж байна.