ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Байгальд ээлтэй гишүүд

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 286

“Хөвсгөл далайн эзэд” ТББ-аас жил бүр гаргадаг “ Ногоон од” сэтгүүлээр дамжуулан 2012-2016 оны УИХ бүрэн эрхийнхээ тал хугацаанд байгаль орчны төлөө хийсэн ажил болон “Байгальд хамгийн ээлтэй”, “Байгальд хамгийн халтай” гишүүдийг тодруулан олон нийтэд  зарлалаа.

Мөн УИХ-ыг байгальд хамгийн ээлгүй байсныг онцолсон. 2006 оноос эхлэн “Хөвсгөл далайн эзэд” ТББ, Монголын Байгаль Хамгаалах Иргэний Хөдөлгөөнүүдийн Эвсэлтэй хамтран Монгол оронд нийгмийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх, байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг дэмжих, сонгогч иргэдийг гэгээрүүлэх, байгаль орчны мэдээллээр хангах зорилгоор хэрэгжүүлдэг “Ногоон од” хөтөлбөрийнхээ хүрээнд “Монголын байгаль орчны хууль тогтоомжийн үнэлгээ” сэтгүүлийг жил бүр хэвлүүлж, олон нийтэд хүргэдэг уламжлал тогтоод долоон жил болжээ.

Энэхүү мэдээллийг тус ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Г.Баттуяа нар өгсөн юм. “ УИХ-ын гишүүд 2012 оны намрын чуулганаас 2014 оны хаврын чуулган хүртэлх бүрэн эрхийнхээ тал хугацаанд байгальд ээлтэй нэг хууль санаачилж, гурван хууль баталж, байгаль орчны асуудлаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд 11 удаа  асуулга,  зургаан удаа асуулт тавьж, байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг гурван удаа хянаж шалгажээ.

Бүхэл бүтэн чуулган хуралдах гурван жилийн хугацаанд байгальд ээлтэй ганцхан хууль санаачилж, гуравхан хууль баталсан дүнтэй үнэлэгдэж буй 2012-2016 оны УИХ Монгол орны байгаль орчныг хамгаалахын төлөө хүсэл зориг, хүчин чармайлт гаргадаггүй, “Байгальд хамгийн халтай УИХ” болох нь харагдаж байна” гэдгийг ТББ-ын тэргүүн Б.Баярмаа онцолсон. Түүнчлэн 2013 оны намрын чуулган нь байгальд ээлтэй нэг ч хууль санаачилж, нэг ч хууль батлаагүй гэсэн дүгнэлт гарсан тул “Байгальд хамгийн ээлгүй чуулган”-аар тодруулан олон нийтэд зарлаж байна гэв.

УИХ-ын гишүүдийг байгаль хамгаалах талаар хууль тогтоох болон хянан шалгах бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгааг таван  үндсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, “Байгальд хамгийн ээлтэй” ба “Байгальд хамгийн халтай” гишүүдийг тодруулж олон нийтэд ийнхүү зарласан. Энэ удаад 2012-2014 онд байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажил, гаргасан идэвх санаачлага, хүчин чармайлтынх нь чансааг тогтооход УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Одонтуяа нар “Байгальд хамгийн ээлтэй” гишүүнээр тодорч, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар “Байгальд хамгийн халтай” гишүүнээр шалгарчээ.

“Байгальд ээлтэй” гишүүн