ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

АН Хөвсгөлийн ард түмнийг доромжлож болохгүй

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 191

УИХ өчигдөр орой цаг сунган хуралдаж Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд тусгасан хэд хэдэн аймгийн мандатын тоо, тойргийн хуваарилалтыг АН-ын бүлэг хэлэлцэн зарим өөрчлөлтийг хийжээ.

Гэтэл уг өөрчлөлт нь тухайн аймгийн сумдуудыг хол ойр, хүн амын тэнцүү байдлаар бус аль сум АН-ыг дэмждэгээр нь тойргийг зурсан нь шүүмжлэлийг дагуулсан юм. Тухайлбал Хөвсгөл, Ховд, Өвөрхангай аймаг...

АН-ын бүлгийн энэ зарчимгүй байдлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хатуу шүүмжлэж орхисон юм.

Л.Энх-Амгалан: “Хөвсгөлд нэр дэвших АН-ын гишүүдэд зориулж ингэж Гончигдорж, Батбаяр нар Хөвсгийн ард түмний хувь заяаг зурдаг болчихсон юм уу... СЕХ-ны зургийг дөрөвхөн гишүүн зураад суудаг та нар ич л дээ... Ингэж Хөвсгөлийн ард түмнийг доромжлож болохгүй ээ. Та нар ич ээ” хэмээн УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар АН-ыг хатуу шүүмжилсэн юм.

130 мянган хүн амтай Хөвсгөл аймгийн иргэдийн эрх ашгийг ганц хоёрхон хүн ингэж дураараа өөрчлөж, өөрт ашигтай байдлаар тойргийг зурсан байна.

Түүнчлэн 2012 оны сонгуулиар Хөвсгөл аймгийг төлөөлж гарсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн саналыг огт асуугаагүй атлаа тус аймагт ямар ч хамааралгүй УИХ-ын гишүүн портуна гэх Н.Батбаяр, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар санаачилсан нь иргэдийн сонгох, эрх ашгийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо.

Эх сурвалж: TUR.mn