ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Энэ жилээс зөвхөн зээлийн хүүнд нэг их наяд төгрөг төлж эхэлнэ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 208

“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцлоо.

Эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайд МАН-ын гурван гишүүнтэй холбоотой компанийг нэр дурдаж,  улс орны өр зээлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан гэсэн. Энэ асуудлыг  танай компани хэрхэн хүлээж авсан бэ?

Энэ удаагийн Эдийн засгийн форум их чухал байсан. Монгол Улсын Ерөнхий сайд анх Ерөнхий сайд болохдоо эдийн засгийн уналтыг зогсоож, хөрөнгө оруулалтыг татна, үндэсний баялаг бүтээгчдийг дэмжинэ гэж гарч ирсэн. Гэвч өөрийнх нь үг, үйлдэл нь зөрүүтэй байгаад харамсаж байна. Тэр тусмаа ачааны хүндийг үүрдэг үндэсний томоохон компаниудын нэр хүндэд халдаж байгаа нь харамсалтай хэрэг. Би бага хэмжээний хувьцаа эзэмшдэг.

Ерөнхий сайдын мэдэгдлээс томоохон компаниуд өөрсдийн төлсөн өрийг татвар төлөгчдөөр төлүүлэх гээд байна гэж ойлгосон?

Монгол улс хамгийн том өрийн дарамтанд орчихлоо. Нийт өрийн хэмжээ 21 тэрбум доллартай тэнцэнэ. Үүний тал хувь нь улсын тавьсан өр, тал нь хувийн хэвшлийн тавьсан өрүүд. Хувийн хэвшлүүд авсан зээлээ өөрсдөө төлнө. Төрд ямар нэгэн дарамт учруулахгүй. 2016 онд зөвхөн зээлийн хүүд нэг их наяд төгрөгийг төлж эхэлнэ. Энэ нэг их наяд төгрөг бол татвар төлөгчдийн л мөнгө. Үндэсний компаниуд зээл авчихаад түүнийгээ төрөөр төлүүлэх гээд байгаа юм шиг буруу ойлголт байж болохгүй.

АН-д өр зээлгүй компаниуд байна уу. Эсвэл намаар нь ялгаж мэдээлэл хийчихсэн үү?

Энэ бол хариуцлагагүй үйлдэл. Ийм үйлдлийнхээ төлөө Ерөнхий сайд үндэсний компаниудаас уучлалт гуйх ёстой.