ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Алтан гарт эмч нараар бахархаж байна

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 212

  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана гэдэг газар хаваржиж байгаа жирэмсэн эх савны гадуурхи жирэмслэлтийн улмаас 4700 мл цус алдаж, биеийн байдал хүнд, "шок"-ын байдалтай түргэн тусламж дуудсан байна.

Дуудлагын дагуу Аймгийн нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг цаг алдалгүй түргэн шуурхай очиж, хэвийн бус нөхцөлд буюу эмнэлгийн тоног төхөөрөмж бүрэн бус, гэрийн нөхцөлд хагалгаа хийж, эхийн амь насыг аварсан байна. Хагалгааг түргэн шуурхай, амжилттай хийсэн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, эмч Цэеэнрэгзэн, их эмч Л.Алтанзул, хагалгааны сувилагч Н.Мөнх-Ундрах, унтуулгын сувилагч Н.Анхтуяа, жолооч Н.Мөнххүү нарт баяр хүргэж, талархал илэрхийлье.