ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Монгол Улсын түүхэнд байгаагүй мөнгийг зарцууллаа

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 198

Өрийн асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын дагуу тэрбээр мэдээлэл хийсэн юм. 

2015 оны эцсийн байдлаар 21.9 тэрбум ам.доллар байгаас 9 тэрбум нь Засгийн газрын өр аж. Хувийн салбарын зээлийг Засгийн газар хүлээдэггүй байна. Гадаадын өрийг өнөөгийн үнэ цэнээр харьцуулсан харьцаа 52.1 хувь байгаа аж. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газар хууль зөрчөөгүй. Хуулийн хүрээнд ажиллаж байна. Манай улс өрийн дарамтад ороогүй. УИХ-аас заасан эрхийн хүрээнд Өрийн зохистой удирдлагыг нэвтрүүлэхээр баримтлан ажиллаж байна” хэмээн тодотгосон юм. 

Үүний дараа УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Өрөнд аудит хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ташаа ойлголт яваад байна.  Зээл өр гэж хоёр ойлголт байдаг. Зээлээ төлж чадахгүй бол өр болдог. Засгийн газраас тараасан материалийн 26.4 тэрбум ам.долларын 70 хувь нь хувийн хэвшлийнх байна. Хувийн хэвшил авсан зээлээ төлнө биз дээ.

 

-“Хан ресурс”-тай холбоотой 70 сая ам.долларын өрийн асуудлыг төлөхөөс өөр аргагүй. Өндөр хүүтэй зээл авлаа гэж яриад байсан. Чалко”-гийн зээлийн хүү 10.2 хувийн хүүтэй болсон. Энэ өрийг төлөөд явж байгаа. Үлдэгдэл нь 110 сая ам.доллар бий.  Би болсон дотоодын бондын өрийг дарах ёстой. Засгийн газрын өрийн хэмжээг 58.5 хувиар тогтоосон.  Энэ онд 55 хувиар тогтоолоо.щ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Санхүүгийн хатуу сахилга батыг сахиж байж 2012 онд дундаж орлоготой орон болж олон улсын зах зээлээс зээл авах боломж бүрдсэн. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай, хангалттай валютын нөөцтэй Засгийн газрыг хүлээлгэж өгсөн. Туйлын таатай алтан үеэ бид хүлээлгэж өгсөн. Туйлын харамсалтай нөхцөл байдал бий боллоо. Гадаад зээлийн нөхцөл байдал аюултай хэмжээнд очсон эсэхийг би асуух гээд байна.

 

Улс төрийн шинжтэй тэрбум тэрбумын зээл их орж ирж байна. Нөгөө талд богино хугацааны зээл авч сандрахдаа маневр хийж байгаа. Монгол Улсын түүхэнд байгаагүй мөнгийг бид зарцууллаа. Ажил хийсэн бол ашиг гармаар юм. Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 48.1 хувь буюу 68 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа бүрэн зогсоолоо. Үүнийг хэрхэн үзэж байна вэ. Монгол Улсад гадныхан яагаад итгэхээ больчихов. 

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ нам тэр нам гэж ярихгүйгээр өрийн асуудлаа ярих ёстой. Том өртэй болчихсон. Монголын ард түмэн бүгд өртэй. Яаж төлөх талаар бодсон зүйл байна уу. 58.3 хувийн босго байна уу. 

Өрийг яаж төлөх  вэ гэдэг тооцоо хийсэн үү? Тэр нам, энэ нам гэж ярихаас илүү ард түмний нуруун дээр ирэх учраас тооцоо байна уу гэдгийг л асуумаар байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өр зээлийн асуудал улс орны аюулгүй байдлын асуудал болчихоод байна. Би өмнөх парламентийн үед ч энэ талаар асуулга тавьж байсан. 1990 оноос авсан өрийн хэмжээ өөрчлөгдөхгүй хэвээр байна.

Одоо нэмж авах зээлүүд юунд зарцуулагдах вэ? Ямар болзолтой байх вэ? Зээл шигээ өндөр хүүтэй зээл дахиад авах гэж байна уу?

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Дэлхийн банкнаас гаргасан хөгжсөн эдийн засагтай улсуудын ДНБ-ний хэмжээ, өрийн хэмжээг харьцуулдаг хэмжээ нь өөр гэсэн мэдээлэл бий. Бид өрийн сэрэмжлүүлэх түвшинг л харж байгаа болохоос биш энэ хэмжээнд хүртэл өр, зээл тавьжээ гэж огт хэлээгүй.

Өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийг 2014, 2015 онд хийсэн байна. Энэ дүгнэлтээр өрийн үзүүлэлтийг бүрэн хангаж байна. Өрийн дарамтанд ороогүй байна гэсэн гэнэн дүгнэлт хийжээ”