ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

“ОЮУНЛАГ ХӨВСГӨЛЧҮҮД- ШИЛДЭГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2015" эхэллээ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 2097
УДИРДАМЖ
НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО
 
Хөвсгөл аймгийн Хүүхэд, залуучуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор онц, сайн дүнтэй суралцдаг, аймаг, бүс, улс, олон улсын чанартай төрөл бүрийн уралдаан тэмцээнд амжилттай оролцдог, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож сургууль, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа оюунлаг,  манлайлагч оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 4 дахь жилдээ зарлаж байна. 
 
ХОЁР. ТЭТГЭЛГИЙН САНГИЙН ЭХ ҮҮСВЭР
 
“ОЮУНЛАГ ХӨВСГӨЛЧҮҮД- ШИЛДЭГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн өөрийн цалингаараа үүсгэн байгуулсан сан болно.
 
ГУРАВ. ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ШАЛГУУРУУД
 
3.1. 2015- 2016 оны хичээлийн жилд I-VI дамжааны үндсэн ангид суралцаж буй өдрийн ангийн оюутан байх. 
- Сурлагын голч дүн нь 3.2 буюу 80% -аас доошгүй байх. 
- Нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг, гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт, бизнес, аж ахуйн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх
- Тэтгэлэг хүсэгч нь Хөвсгөл аймгийн харьяат байх. 
- Дээрх тэтгэлэгт урьд нь хамрагдаагүй байх.
 
ДӨРӨВ. ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан буюу тэтгэлэг хүртсэн оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлэх буюу томоохон төсөл хөтөлбөр сургалтуудад оролцоно.
 
ТАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
 
5.1. Анкет маягт (маягтыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Мөрөн сум дахь төлөөлөгчийн газар болон  http://enkhamgalan.mn/, эсвэл https://www.facebook.com/LEnkhamgalan буюу /Энх-Амгалан Лувсанцэрэн/ фэйсбүүк хуудаснаас татаж авах
5.2. Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар,
 5.3. Шинэ оюутнууд бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар 
5.4. Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар)
5.5. Нэг айлаас олон оюутантай бол тус бүр сургуулийн тодорхойлолт. 
5.6. Элсэн суралцаж байгаа болон сурч буй сургуулийн тодорхойлолт 
5.7. Нийгмийн идэвх оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (сертификат, батламжийн хуулбар) 
5.8. Хоёр хувь цээж зураг
 
5.9. Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцон амжилт үзүүлж байр эзэлсэн эсвэл спорт, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалын хуулбар 
5.10. Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, ном, үзэсгэлэн, тоглолтын жагсаалт, гадаад хэлний сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат, гадаад улс орнуудад сургалтад хамрагдсан байдал, ямар нэг хөтөлбөрт хамрагдаж байсан бол гэрчлэх баримтууд \ чиглэл ангилал хамаарахгүй \
 
ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТ
 
Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
 
6.1.  Нэгдүгээр шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн явуулах .
 
6.2. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлагад урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Шалгаруулалтыг УИХ-ын гишүүний ажлын албаны төлөөлөл, УИХ-ын гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгч, Хөвсгөл аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн төлөөллөөс бүрдсэн комисс зохион байгуулна.
 
ДОЛОО. ХУГАЦАА
 
7.1. Бүртгэл:  
Материал авах хугацаа 2015 оны  11 дүгээр сарын 10 -ний 18 цагаас өмнө
7.1.1. Улаанбаатар хот : Төв шуудангийн баруун хойно байрлах EXPRESS TOWER - 503 тоот өрөөнд авчирч өгнө. 
7.1.2. Хөвсгөл аймагт : Мөрөн хот дахь бие төлөөлөгчийн газар хүргүүлэх эсвэл өөрийн биеэр Мөрөн хот дахь бие төлөөлөгчид бүртгүүлэх
 
7.2. Шалгаруулалт 1-р шат
Бүрдүүлсэн бичиг баримтууд  үндэслэн 11 сарын 20-ны дотор Эхний шатанд тэнцсэн оюутнуудын нэрсийг веб сайт, фэйсбүүк хуудсаар мэдээлэх болон утсаар холбогдож хоёрдугаар шатны шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ. 
7.3. Шалгаруулалт 2-р шат
Хоёрдугаар шатны шалгаруулалт 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд болно.
 
            Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын нэрсийг 2014 оны 12 дугаар сарын 01-ны дотор http://enkhamgalan.parliament.mn/ ,https://www.facebook.com/LEnkhamgalan цахим хаягт байршуулна.
 
 Шалгаруулалтын явцад хуурамч материал бүрдүүлсэн оюутан болон тодорхойлолт гаргасан багийн засаг дарга нарын өмнөөс тухайн комисс хариуцлага хүлээхгүй бөгөөд хөтөлбөрт хамруулахгүй болно. / Дээрх зөрчил гаргасан оюутан, багийн засаг дарга нараас шалтгаалан тухайн сумын нийт квот хасагдана. / 
- УИХ-ын гишүүний Ажлын алба,  Төлөөлөгчийн газарт заасан хугацаанд ирүүлээгүй материалыг хөтөлбөрт хамруулах боломжгүй.
 
ХОЛБОО БАРИХ:
 
-Төв шуудангийн баруун хойно EXPRESS TOWER- Практикал даатгал 503 тоот
 
- http://enkhamgalan.parliament.mn/
- https://www.facebook.com/LEnkhamgalan
- Утас: Улаанбаатар хотод Н.Номун-Эрдэнэ     88102635, 99173679
                                                Б.Батмөнх              94774488, 89060940
  Мөрөн хот дахь төлөөлөгч Д.Батцоож              94245811