ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Жаргалант сумын иргэд: Улсын хөгжил сумаас эхэлнэ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 485

УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт нэр дэвшиж буй Л.Энх-Амгалангийн орон нутагт ажиллаж буй уулзалт, ярилцлага амжилттай үргэлжилсээр байна. Энэ удаад Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ажиллаж иргэдийн тулгамдсан асуудлаас шийдэх гарц руу, гарцаас хөгжлийн бодлого руу яриагаа чиглүүллээ. 

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэд хэрхэн иргэдийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүлэх, ямар гарц боломж байгааг нэр дэвшигч Л.Энх-Амгалантай уулзах үеэрээ онцлон тэмдэглэлээ. Жаргалант баг өдрөөс өдөрт хөгжиж буй. Гэсэн ч шийдвэрлэх олон асуудал бий. Үүнд зөвхөн төр засаг, орон нутаг гэлтгүй сумын залуус, иргэдийн оролцоо чухал байгааг хэлж байгаа юм.

Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн төр засаг улс орноо хөгжүүлье гэвэл сумын хөгжлийг нэн тэргүүнд тавих ёстой гэдэг санал уулзалтын гол сэдэв байлаа. Сум хөгжвөл аймаг хөгжинө, аймаг хөгжвөл улс хөгжинө өө гэж энэ нутгийн хөгшид залуусдаа захиж хэллээ.