ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

1, 2 дугаар ангийн мэдлэгийг зуны сургалтаар олгоно

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 249

УИХ-ын сонгуулийн 39-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Галт сумын иргэдтэй уулзаж байна. Галт сумын Хужирт багийн иргэд уулзалтанд сэтгэл гарган зорин иржээ. 

Иргэдийн хувьд хүүхдүүдээ сургууль соёлтой, эрдэм боловсролтой болгохыг хүсдэг ч зургаан настай бяцхан хүүхдээ сумын төвд дотуур байранд байлгах нь хүндрэлтэй байдаг гэдгийг илэрхийлж байна. Үүнээс болж малчин гэр бүлийн нэг нь мал дээрээ үлдэж, нөгөө нь хүүхдээ даган сумын төв бараадан амьдрахад хүрч эсвэл амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдээ сургуульд хамруулж чадахгүйд хүрчээ.

Эдийн засаг, гарах зардлаас эхлэн хүндрэл асуудал үүсдэг учир  малчдын хүүхдүүдийг 8 настайгаас нь сургуульд хамруулах хүсэлтэй байгаагаа иргэд хэллээ. Харин энэ асуудлыг шийдэх гарцыг Л.Энх-Амгалан өөрийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тэрээр малчдын хүүхдүүдийг 1-2 дугаар ангид нь зуны сургалтаар хичээлийг нөхөж, 8 настайд гуравдугаар ангид элсүүлэн оруулахаар тусгажээ. Багш мэргэжил эзэмшсэн ч ажлын байргүй байгаа олон боловсон хүчин бий. Эдгээр багш нарыг зуны цагт цалинтай ажиллууснаар ажлын байр нэмэгдээд зогсохгүй хүүхдүүд бага боловсролын мэдлэгээ гэртээ ойр хийгээд цаг хугацааны хувьд хоцрохгүй авах боломжтой болж байгаа юм. 

п