ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Уран зургийн ертөнцөөр аялаарай

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 276

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уран зургийн томоохон цуглуулгатай төдийгүй уран зурагт дуртай, хайрладаг болоод ч тэр үү уран зургийн  Q art хэмээх үзэсгэлэнгийн танхим нээгээд багагүй хугацаа үдэж байна. Уг галерейд дүрслэх урлагийн гайхалтай бүтээлүүд дэлгэгдэн тавигддаг бөгөөд урлагийн гайхалтай мэдрэмж, энергийг авах боломжтой. 

Уншигч таньд Q арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж байсан уран бүтээлчдийн бүтээлийн зарим хэсгийг хүргэж байна. Харин энэхүү булангаараа бид Л.Энх-Амгалангийн уран зургийн цуглуулга болох ховор нандин бүтээлийг цувралаар хүргэхээр бэлтгэж байна. Та дүрслэх урлагийн ертөнцөөр аялаарай...