ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн Түнэл сумын шинэ эмнэлгийн суурь тавигдлаа

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 294

Хөвсгөл аймгийн Түнэл сумын эмнэлгийн барилга нурж монгол гэрт үйл ажиллагаа явуулж байсан үе бий. Хэдийгээр Монгол гэрт эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан ч эмч, ажилтнууд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж ирсэн нь бахдам юм. Тэгвэл тус сумын иргэдэд дуулгах таатай мэдээ байна. Ирэх намраас эхлэн сумын иргэд шинэ эмнэлгийн чанартай үйлчилгээг авах болно. Шинэ эмнэлэг барих суурь тавигдаж ирэх намар ашиглалтад орох юм.