ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Жаргал сумандаа нилээд оройтож ирсэн манай Жаргалынхан соёлын төв дүүрэн цуглажээ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 299

Жаргал сумандаа нилээд оройтож ирсэн манай Жаргалынхан соёлын төв дүүрэн цуглажээ.Манай хамгийн хамгийн олон амтай мөртлөө хөгжилөөрөө сүүл мушгидаг сум.Гэхдээ ард иргэд нь хамгийн хөдөлмөрч сум билээ.Жаргалын Пүрэвдорж маань өөрийн хөрөнгөөр спорт заал барьсан бол Жаргалсайхан маань хувийн цэцэрлэг барьсан нь хөдөөд амьдарч ажиллаж байгаа монголын олон мянган залуусд үлгэр дууриал болсон.Хамгийн олон гар урчуудтай энэ суманд хөгжих дэвших маш их бололцоо,нөөц,давуу тал байгаа гэдэгт би итгэдэг.Өнгөрсөн жил Жаргалын 50 гар урлал хиыдэг залуучуудыг хоршооны зохион байгуулалтанд оруулж,гарааны хөрөнгөөр нь дэмжсэн.Энэ жил амьдай Энх-Амгалантайгаа хамтарч гар сийлбэрийн автомат машин авчирч сумын урчууддаа дэмжихээр ажиллаж бна.Энэ суманд Хөдөлмөрийн баатар Туваанжав ахад анх эсгийний үйлдвэр байгуулахад тусалсан нь өнөөдөр хөл дээрээ боссон үйлдвэр болж байнгын 5 хүн ажлын байртай болжээ.Уг нь Шагдарсүрэн,Баяраа ах нар минь урт насалсан бол Жаргалын олон залуучуудыг гарыг нь ганзаганд хүргэх байсан даа.Жаргал сумандаа эргэн төлөх нөхцөлөөр 150 хүүхдийн цэцэрлэгийг ирэх онд эхлүүлэх баяртай мэдээг дуулгалаа...