ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Манай аймгийн хоёр сайхан арслан, харцага начингууд тэргүүлэн бэлтгэлдээ гарчээ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1216

Манай аймгийн хоёр сайхан арслан, харцага начингууд тэргүүлэн бэлтгэлдээ гарчээ. Бадамсэрээжид арслан маань 90 насны босгыг давсан гэхэд ухаан санаа саруул, нуруу тэгш, алхаа хөнгөн хүүхдүүд шавь нартаа зааж зураад сайхан байна. Мөнхбаатар арслан маань 10 жил дараалан шөвгөрсөн амжилтаа ахиулахаар өнгөтэй, Содном харцага маань энэ цаг үеийн хамгийн шилдгүүдтэй тунах магадлал хамгийн ихтэй бөх. Гэхдээ хэнээс халгаж, хэнээс айна гэх вэ. Туршлага, мэх, бяр, бэлтгэл нийлээд ирэхээр энэ жил түрүүлнэ л гэж би хувьдаа дэмжиж байгаа. За тэгээд Эрдэнэбат, Батмөнх, Баянмөнх начингууд энэ эрэмбээ дээшлүүлж сайн барилдах байхаа. Аймгийн арслан Ганхуяг, Даваа-Очир хоёр начинд зүтгэчихээр өнгөтэй ч байна. бэлтгэл сайтай ч байна. Ингээд нэр дурдаагүй залуус маань ч сайхан үзэх байх. Одоо чинь тэр бөх түрүүлнэ гэхэд хэцүү болсон болохоор залуучуудаас маань дээшээ гараад ирэхийг хэн байг гэх вэ. Бүх Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс нутгийнхаа бөхчүүдэд цолоо ахиулахын бэлэгтэй ерөөл өргөж амжилт хүсье. Та бүхэн бөхчүүдээ дэмжээрэй.