ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Оюунлаг Хөвсгөлчүүд оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1344

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн цалингаараа байгуулсан Оюунлаг Хөвсгөлчүүд оюутны тэтгэлэгт хөтөлбөр

НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО

Хөвсгөл аймгийн Хүүхэд, залуучуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор онц, сайн дүнтэй суралцдаг, аймаг, бүс, улс, олон улсын чанартай төрөл бүрийн уралдаан тэмцээнд амжилттай оролцдог, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож сургууль, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа манлайлагч оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дахь жилдээ зарлаж байна. 

ХОЁР. ТЭТГЭЛГИЙН САНГИЙН ЭХ ҮҮСВЭР

“ШИЛДЭГ ОЮУТНЫ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжинэ. Хөвсгөл аймгийн “ Шилдэг 60 оюутан”-ны тэтгэлэгт хөтөлбөрийн нийт сан 30,0 сая төгрөг байна.

ГУРАВ. ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ШАЛГУУРУУД

3.1. 2014- 2015 оны хичээлийн жилд I-VI дамжааны үндсэн ангид суралцаж буй оюутан байх. -Сурлагын голч дүн нь “B” буюу 80% түүнээс дээш байх.3.2. Нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг, гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт, бизнес, аж ахуйн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх.
3.3. Тэтгэлэг хүсэгч нь Хөвсгөл аймгийн харъяат байх. 
3.4. Дээрх тэтгэлэгт урьд нь хамрагдаагүй байх.

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАГСДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан буюу тэтгэлэг хүртсэн оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлэх, оролцох.
 

ТАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

5.1. Анкет маягт (маягтыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Мөрөн сум дахь төлөөлөгчийн газар болон  http://enkhamgalan.parliament.mn/ сайтаас татаж авах, эсвэл https://www.facebook.com/LEnkhamgalan фэйсбүүк хуудсаар дамжуулан онлайнаар бөглөх) 

5.2. Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар, 5.3. Шинэ оюутнууд 11-р ангийн гэрчилгээний хуулбар 
5.4. Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар)
5.5. Нэг айлаас олон оюутантай бол тус бүр сургуулийн тодорхойлолт. 
5.6. Элсэн суралцаж байгаа болон сурч буй сургуулийн тодорхойлолт 
5.7. Нийгмийн идэвх оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (сертификат, батламжийн хуулбар) 
5.8. Хоёр хувь цээж зураг
5.9. “ Тэтгэлэг авах миний давуу тал ” гэсэн сэдвээр 500 үгтэй эссэ бичиж хавсаргах 
5.10. Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцон амжилт үзүүлж байсан эсвэл спорт, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалын хуулбар 
5.11. Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, ном, үзэсгэлэн, тоглолтын жагсаалт, гадаад хэлний сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат, гадаад улс орнуудад сургалтад хамрагдсан байдал, ямар нэг хөтөлбөрт хамрагдаж байсан бол гэрчлэх баримтууд \ чиглэл ангилал хамаарахгүй \

ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТ


 Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
6.1.  Нэгдүгээр шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн явуулах ба бичсэн Эссе –нд Оноо өгөх журмаар шалгаруулна. Эссе –г УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан- ын Facebook хуудас болохhttps://www.facebook.com/LEnkhamgalan  хаяг дээр байршуулна. Facebook – хуудсаар хамгийн олон санал авсан Эссе давуу тал болно.
 

6.2. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Шалгаруулалтыг УИХ-ын гишүүний ажлын албаны төлөөлөл, УИХ-ын гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгч, Хөвсгөл аймгийн Оюутан залуучуудын хөгжлын төвийн төлөөллөөс бүрдсэн комисс зохион байгуулна.

ДОЛОО. ХУГАЦАА

7.1. Бүртгэл:  

Материал авах хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 30-ний 18 цагаас өмнө

7.1.1. Хөвсгөл аймагт : Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд бүрдүүлсэн материалаа харьяалагдах багийн даргаараа дамжуулан Мөрөн хот дахь бие төлөөлөгчийн газар хүргүүлэх эсвэл өөрийн биеэр Мөрөн хот дахь бие төлөөлөгчид бүртгүүлэх.

7.1.2. Улаанбаатар хот : Төв шуудангийн баруун хойно байрлах EXPRESS TOWER - 503 тоот өрөөнд авчирч өгнө. 
 

7.2. Шалгаруулалт 1-р шат

Бүрдүүлсэн бичиг баримт, эссе дээр үндэслэн 10 сарын 17-ны дотор Эхний шатанд тэнцсэн оюутнуудын нэрсийг веб сайт, фэйсбүүк хуудсаар мэдээлэх болон утсаар холбогдож хоёрдугаар шатны шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ. 

7.3. Шалгаруулалт 2-р шат

Хоёрдугаар шатны шалгаруулалт 2014 оны 10 дүгээр сарын 18-наас 2014 оны 10 дүгээр сарын 26-ны хооронд болно.
 

Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын нэрсийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны дотор http://enkhamgalan.parliament.mn/ ,https://www.facebook.com/LEnkhamgalan цахим хаягт байршуулна.


· Шалгаруулалтын явцад хуурамч материал бүрдүүлсэн оюутан болон Багийн засаг дарга нарын өмнөөс тухайн комисс хариуцлага хүлээхгүй бөгөөд хөтөлбөрт хамруулахгүй болно. / Дээрх зөрчил гаргасан оюутан, багийн засаг дарга нараас шалтгаалан тухайн сумын нийт квот хасагдана. / 
· УИХ-ын гишүүний Төлөөлөгчийн газарт заасан хугацаанд ирүүлээгүй материалыг Хөтөлбөрт хамруулах боломжгүй.

ХОЛБОО БАРИХ:

-Төв шуудангийн баруун хойно EXPRESS TOWER-Практикал даатгал 503 тоот

http://enkhamgalan.parliament.mn/
https://www.facebook.com/LEnkhamgalan
- Утас : 88116047,88108908, 99221268
Мөрөн хот дахь төлөөлөгч Ц.Гончиг  88778655