ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Артархи баг эрчим хүчинд холбогдоно.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 564

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Артархи баг нь сумынхаа зүүн хэсэгт оршдог Хөвсгөл аймгийн хамгийн зүүн захын хөдөөгийн баг юм. Энэ баг Булган аймгийн Тэшиг сумтай хиллэдэг бөгөөд иргэдийнх нь зүгээс багийн төвөө эрчим хүчинд холбож өгөх хүсэлтийг олон удаа тавьж байсан боловч шийдэгдэлгүй өдийг хүрчээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тус багийн иргэдийн хүсэлтийн дагуу Эрчим хүчний сайдад асуудлыг тавьж 104 сая төгрөгийн шийдвэрлүүлэн, орон нутгийн компаниар ажлыг гүйцэтгүүлэхээр болсон байна. Гэрэл цахилгаан дагаж хөгжилд ирнэ гэдэгчилэн тус багийн иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, газар тариалан болон хүнсний ногоо тарьдаг иргэдэд технолог,ийн томоохон боломжууд ирнэ гэж нутгийн иргэд ярьж байна. Хүн ам, үйлдвэрлэлээрээ аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлж, мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлж байгаа Тариалан сумыг жишиг сум болгон хөгжүүлэх нь Засгийн газрын “Шинэ сумын төв” төслийн шалгуурт бүрэн нийцэж байгаа гэж нутгийн иргэд үздэг юм.