ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Тариаланчид орчин үеийн техникийн сургалтад хамрагдлаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 608

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Газар тариалангийн тоног төхөөрөмжийн цогц үйлчилгээгээр Монгол Улсад тэргүүлэгч ЭНСАДА групптэй хамтран “Орчин үеийн трактор тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ” сэдэвд сертифекаттай сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Хөвсгөл аймгийн Тариалан суманд хийсэн бөгөөд Алтан дуулга, Батзол зэрэг томоохон үр тарианы аж ахуй үйл ажиллагаа явуулдаг. Уг сургалтад Хөвсгөл аймгийн газар тариалан эрхлэдэг Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Мөрөн, Тариалан зэрэг сумдаас 80 орчим тариаланчид оролцож, орчин үеийн тоног төхөөрөмжтэй харьцах шинэ сургалтыг авлаа. Дээрх хүмүүст олгосон сертифекат нь газар тариалан эрхлэдэг аж ахуй нэгжүүдэд ажиллах боломжийг олгохоос гадна, өндөр хөгжилтэй орнууд газар тариаланд ямар техник технологи ашиглаж байна вэ, өндөр ургац авахын тулд техник хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой мэдлэг өгчээ.  Сайн ургац авахын тулд чадварлаг агрономч, механикжуулагчийн үүрэг маш өндөр байдаг. Өнөөдөр манай чадварлаг, олон жилийн туршлагатай  механикжуулагчдийн залуу халаа тасрах тийшээ хандсан. Улс энэ тал дээр анхаарал хандуулах цаг болсон гэдгийг ахмад тариаланчид хэлж байлаа. Сургалтад ашигласан трактор нь Амеркад үйлдэрэсэн цоо шинэ CASE IH Magnum 305 буюу ,305 мориний хүчтэй, орчин үед хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа техник юм.  Сургалтад оролцогчдийн зүгээс цаашид ийм сургалтыг хавар намар тогтмол хийж байх, томоохон компани, жижиг дунд аж ахуй, өрхийн тариаланчдад гэсэн ангиллаар хийх нь илүү чанартай болно хэмээн ярьлаа. Мөрөн сумын Тариаланчдын хувьд газрын асуудал хүнд байдаг бол, сумдын тариаланчдад бороожуулагч, найдвартай усны эх үүсвэр, тоног төхөөрөмжийн урт хугацаатай богино хүүтэй зээл чухал байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд уламжилсан юм. Хүнд бэлэн загас өгөх биш харин загас барих аргыг нь зааж өг гэсэн үг байдаг. Тиймээс энэ сургалт тариаланчдын мэдлэгт цоо шинэлэг мэдээлэл болж очиж чадлаа.