ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хатгалчууд Алсыг харсан аялал жуулчлалыг хүсч байна.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 517

2014.05.18:  Хатгал тосгон

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан аялал жуулчлалын гол бүс нутаг гэгддэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд, малчидтай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Хөвсгөл нуурыг жилдээ дунджаар гадаад дотоодын 40 орчим мянган жуулчид зорьдог гэсэн тоо баримт байдаг боловч эдгээр жуулчдын оруулсан орлого, худалдан авалт Хатгал тосгоны хөгжилд хувь нэмрээ өгдөггүй. Цэнгэг усаараа дэлхийд гайхагдсан энэ нуурын эргэн тойронд тулгаж барьсан олон тооны жуулчны баазууд бохирын шугам хоолойтой гэгддэг боловч бохироо хөрсөндөө шингээдэг, анх авсан газраа бага багаар тэлсээр малын бэлээргүй болгосон, нутгийн иргэд хуулинд заасан газраа өмчилж аваагүй байтал Хотоос ирсэн жуулчны баазуудын эзэд том том газар хөцөөлөөд эхэлдэг талаар малчид илэн далангүй ярьлаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн жил Ойн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлан батлуулж, ойг цэвэрлэсэн, ой шинээр тарьсан өрх, бүлэг хоршоог төрөөс урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн, Мөн Хөвсгөл нуур орчмын ойн цэвэрлэгээг зайлшгүй хийх шаардлагатай болсныг хэллээ. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Канад санд хандан “Гар урчуудыг дэмжих” төсөл боловсруулж Хатгал тосгоны гар урчуудын холбоонд 18,300 долларын тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлжээ. Бэлэг дурсгалын зүйл хийж зардаг нутгийн иргэд жил ирэх бүр хүрээгээ тэлж байна. Тэд аль болох олон хүнтэй жуулчны баазуудыг бараадаж, заримдаа хөөгдөж, туугдаж байдаг учраас тэднийг нэгтгэсэн томоохон худалдааны төвтөй болгох нь зүйтэй, мөн Хөвсгөл нуурын эрэг дагуу  малчдын өвөлжөө хаваржааг нүүлгэх шийдвэрийг жуулчны баазуудаас эхэлж биелүүлэх хэрэгтэй. Тэгж байж гаргасан  журам малчид, жуулчны баазууд гэж ялгалгүй тэгш үйлчлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцоллоо. Жуулчны баазууд ажилтнуудынхаа 50 хүртэлх хувийг нутгийн иргэдээр бүрдүүлэх, Хатгал тосгоны захирагчтай гэрээ хийж газрын, усны таваруудыг орон нутагт нь төвлөрүүлдэг болгох зэрэг олон саналууд Хатгалчуудаас гарсан. Мөн Хатгалчуудын олон жил ярьж байгаа бие даасан сум болох асуудлыг Засгийн газарт дахин уламжилж, яаралтай  шийдвэрлүүлж өгөхийг малчид хүсч байна. Хатгал тосгон бие даасан сум болсноор төрийн үйлчилгээнээс орхигдсон 3 мянга гаран иргэдийн амьдрал ахуй сайжирч, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ ээ гэж нутгийн иргэд үзэж байгаа юм.