ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөлийн эмч нар Өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлэхээр боллоо.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 600

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 2.7 тэрбум төгрөгийн өртөгтөй Орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж ирсэнтэй холбогдуулан уг тоног төхөөрөмжийг үр ашигтай ажиллуулах, иргэдэд оношлогоог найдвартай, хүртээмжтэй, үнэн зөв хийх шаардлага үүссэн.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эдгээр тоног төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг нарийн мэргэлийн оношлогоо хийх боломжийг олгох зорилгоор 2014 онд 3 эмчийг БНСУ-ын томоохон эмнэлэгт сургалтад хамруулахаар болж, эмч нарын сургалтын зардлыг хувиасаа шийдвэрлэхээр болсон байна. Эхний ээлжинд Компьютер томограф, Лаборатори, Эрүү нүүрний мэс заслын эмч нарыг сургалтанд хамруулахаар шийдвэрлэж, Эрхийн бичгийг нь нэр бүхий эмч нарт гардуулж өглөө.  Цаашид Хөвсгөл аймгийнхаа эмч нарыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Хөвсгөл аймагт ирсэн 2,7 тэрбум төгрөгийн нарийн мэргэжлийн оношлогооны тоног төхөөрөмжийг бүрэн ашиглахад шаардлагатай зориулалтын цаас, плёнк зэрэг 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий дагалдах хэрэгслүүдийн хангалтыг шийдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд ирэх оны Улсын төсөвт тусгуулж өгөхийг УИХ-ын Л.Энх-Амгаланд хандаж Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудын зүгээс хүсэлт тавьлаа.