ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Оюунлаг Хөвсгөлчүүд хувь хүний хөгжлийн цогц сургалт боллоо

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 587

Хөвсгөл аймгийн Оюутан Залуучуудын Хөгжлийн Төвөөс санаачлан зохион явуулсан Оюунлаг Хөвсгөлчүүд” хувь хүний хөгжлийн цогц сургалт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү сургалтанд нийт 400 гаруй оюутан, залуучууд хамрагдаж мэдлэг, мэдээллийн хүрээгээ тэлэв. Хамтдаа хөгжье уриан дор явагдсан энэхүү сургалтыг Монголын лектор төвийн багш Ү.Амарбат, Үндэсний аварга шалгаруулах парламентийн мэтгэлцээний тэмцээний тэргүүн байрын шагналт Энхбадрал, Zinesopt ХХК-ы захирал Мөнхгэрэл, ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурлын хошой аварга Мөнхбаатар нар заасан юм. Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд тус сургалтад хамрагдсан 400 орчим оюутнуудад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сертифекатыг гардуулж өгсөн юм.