ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан зохион явуулсан Хөх сувдын орон дууны наадам болж шилдэгүүдээ тодрууллаа.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 624

Хөвсгөл аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан зохион явуулсан Хөх сувдын орон дууны наадам шилдэгүүдээ тодрууллаа. Тэмцээний  2-р шатанд

1.Б.Бат-Өлзий-“Баянзүрх сум”
2.О.Эрдэнэмөрөн- “Мөрөн сум”
3.Ч.Сувд-Эрдэнэ- “Цэцэрлэг сум”
4.Б.Номиндалай-“Ханх сум”
5.Б.Үлэмжсаруул-“Мөрөн сум”
6.Д.Сувд-Эрдэнэ-“Цагааннуур сум”
7.Х.Нямбат-“Цагаан-Уул сум”
8.Б.Уранбайгаль-“Мөрөн сум”
9.Л.Цэндсүрэн-“Жаргалант сум”
10.Д.Өмбүүбаатар-“Улаан-Уул сум”
11.О.Мөнх-Оргил-“Мөрөн сум”
12.П.Мягмардорж-“Галт сум” нар шалгаран үлдэж соver бичлэгээр дамжуулан facebook like&share – ээр өрсөлдлөө. Тус тэмцээний гала тоглолт энэ сарын 26-нд Тусгаар тогтнолын ордны их танхимд болов. Энэхүү тэмцээний гранпри шагналыг Цагаан-Уул сумын харъяат СУИС-ийн 4-р курсын оюутан Х.Нямбат хүртсэн бол 2-р байранд Баянзүрх сумын харъяат МҮДС-ийн 1-р курсын оюутан Б.Бат-Өлзий, 3-р байранд Мөрөн сумын харъяат СУИС-ийн 1-р курсын оюутан Б.Үлэмжсаруул,  Тусгай байранд Ханх сумын харъяат ХААИС-ийн 4-р курсын оюутан Б. Номиндалай, Мөрөн сумын харъяат О. Мөнх-Оргил нар шалгарлаа.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийнхаа эдгээр авьяаслаг залуу дуучдыг шалгаруулах уралдааныг дэмжиж, шилдгээр шалгарсан дуучин оюутнуудыг мэргэжлийн дуу бичлэгийн студид хоолойг нь бичүүлсэн байна. Тэмцээнд амжилттай оролцсон Авъяаслаг залуучуудынхаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.