ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Бүрэнтогтох сумын сургуулийн анги дүүргэлт багасч байна.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 583

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын багш, ажилчдыг хүлээн авч уулзлаа. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум аймгийн төвөөс 45 орчим км-т оршдог. Зарим багууд нь 17-18 км-т байдаг учраас тус сумын иргэд хүүхдүүдээ аймгийн төвд сургахаар шилжүүлэн авч явах байдал ихэсчээ. Ингэснээр тус сургуулийн хүүхдийн тоо цөөрч байгаа нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж сургуулийн захирал Д.Амгалан ярьлаа. Энэ талаар багш, захирлуудын саналыг нэгтгэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хүргүүлж, Боловсролын багц хуулинд өөрчлөлт оруулахад анхаарч өгөхийг хүссэн юм. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хоттой ойрхон оршдог Түнэл, Тосонцэнгэл, Арбулаг, Төмөрбулаг, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох сумдад нөхцөл байдал адилхан байгаа талаар ч нэмж хэллээ.