ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Төмөрбулаг сумын хүүхдүүд ангидаа Үдийн цайгаа уудаг.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 500

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын багш, ажилчдыг хүлээн авч уулзлаа. Тус сургуулийн багш нарын зүгээс Шинэ сургуулийн барилгыг яаралтай бариулах нөхцөл шаардлага үүссэн, Мөн сурагчид нэгдсэн гал тогоо байхгүйгээс ангидаа үдийн цайгаа уудаг, Багш нарын цалин урамшууллын нэмэгдэл 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж хуулинд заасан атал одоог хүртэл нэмэгдэл, урамшууллаа авч чадаагүй байгааг тойргынхоо гишүүнд хэлж, цааш нь холбогдох яаманд уламжилж өгөхийг хүссэн юм. Өнгөрөсөн жил Боловсролын институт, аймгийн Боловсролын газар хамтран Хөвсгөл аймгийн 1600 орчим багш нарт мэрэгжлийн  сургалтыг Мөрөн хотноо зохион байгуулахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дэмжлэг их байсныг хэлээд энэ жил дахин нэгдсэн сургалт зохион байгуулж өгөхийг багш нараас хүслээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан багшийн ажлын дэвтэрийг хэвлүүлж аймгийнхаа бүх багш нарт хүргүүлсэн нь багш нарын ажлыг хөнгөвчлөх, заах аргын төлөвлөгөөгөө боловсруулахад ихээхэн дэмжлэг болж байгааг хэллээ.