ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Рашаант сумын сургуулийн барилгын дээвэр нуралт өгсөөр байна.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 510

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Рашаант сумын багш, ажилчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тус сумын сургуулийн багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад сууж байгаа бөгөөд тэр бүр нийслэл хотод ирж сургалт авах боломжгүй байдаг тул сургуулийн интернэт орчныг сайжруулах хэрэгтэй байгааг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2012 оноос “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд бүх аймгийнхаа сумыг өөрийн гэсэн цахим хаягтай болгож, сум бүрийн сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ЗДТГ-ыг интернэтэд холбох ажлыг шат дараатай хийж байгаа юм. Мөн тун удахгүй аймгийн төвд утасгүй интернэт ашиглах боломж бүрдүүлэхээр ажиллаж  байгаагаа гишүүн хэлсэн. Рашаант сумын сургуулийн дээвэр 2014 он гарсаар 2-3 удаа томоохон хэмжээний нуралт өгч олон зуун сурагч, багш ажилчдын аюулгүй орчинд сурч, ажиллах нөхцөл алдагдаад байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын ерөнхий сайдад хандан өөрийн багцаас тус сургуулийн дээврийн засварын хөрөнгө оруулалтыг гаргах, Сангийн сайд Ч.Улаан, БШУ-ны сайд Л.Гантөмөр нарт удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх 2014 оны Төсвийн тодголд тусгах хүсэлтийг албан бичгээр хүргүүлээд байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Рашаант сумын багш ажилчдыг хүлээн авч уулзах үеэр Монголын Ерөнхий Боловсролын сургуулиудын холбооны тэргүүн дээд шагналыг ажил үйлсээрээ тэргүүлсэн 6 багшид гардуулж өглөө.