ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

НИЙТИЙН ТЭЭВЭР, АЮУЛГҮЙ ЗОРЧИГЧ АЯН ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 137

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн төвтэй хамтран өвлийн улиралд иргэдийг баталгаат тээврийн хэрэгслээр зорчуулах, иргэдэд стандартын тээврийн үйлчилгээг хүргэх зорилтын хүрээнд “Нийтийн тээвэр, аюулгүй зорчигч” сарын аянг эхлүүлэв.
Аяны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа такси, том болон дунд, жижиг оврын автобусанд техникийн үзлэг хийж, жолооч хариуцлагын даатгалтай эсэх зэргийг хянаж шалгах гэнэ. Хүйтний улиралд иргэд баталгаат тээврийн хэрэгслээр зорчоогүйн улмаас эвдэрч, саатах, осол аваар гарах зэрэг тохиолдол гардаг учраас болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор хамтран ажиллаж байна. Мөн Цагдаагийн газар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран жолооч нарт цаг агаарын мэдээг тогтмол хүргэн ажиллаж байгаа ажээ.